Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож байна


УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.Мөн чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож гишүүдийн асуусан асуултад хариулж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Хийх ажилгүйдээ би хориг тавиад байгаа юм биш. Болохгүй дээ тавьж байна. 55 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Зүгээр тараахаасаа илүүтэй цэцэрлэг сургууль баримаар байна" гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.