ЕБС-ийн сурагчдын хичээл БААСАН гарагт эхэлнэ


Төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын амралт орон даяар энэ сарын 3-наас эхэлсэн билээ.Хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт долоо хоног үргэлжилж, арваннэгдүгээр сарын 10-ны Баасан гарагт хичээл орно.

Хоёрдугаар улирлын амралтаар нийслэлийн сургуулийн бага ангийнхан 21 хоног, дунд, ахлах ангийнхан 14 хоног амрах аж. Харин аймаг, сумдуудын сургуулийн сурагчид 14, 7 хоног амрахаар БСШУСЯ-наас гаргасан хуваарьт тусгагджээ.