Ану ихрүүдээ гаргасны дараа уран бүтээлдээ шаргуу орно


Сайн муу хэл амыг үргэлж дагуулж явдаг хүн бол Ану буюу Уранхолбоо. Түүний хувьд олон түмэнд мартагдах дургүй нэгэн. Тиймдээ ч яаж ийж байгаад л реклам зар сурталчилгаануудад оролцоод явдаг. Түүний хувьд Чөлөөт эмэгтэйчүүд нэвтрүүлэгт хөтлөгч хийдэг. Тэгвэл саяхан нэг дугаар дээрээ өөрийгөө бие давхар тэр бүү хэл ихэр хүүхдүүдээ тээж яваа талаараа хэлээд авсан. Өдгөө гурван хүүхдийн ээж тэрээр ийнхүү алдарт эх болох талаар хэвлэлүүд шуугьж байна. Ямартай ч дуучин бүсгүй ихрүүдээ төрүүлснийхээ дараа уран бүтээлийн ажилдаа шаргуу орох талаараа ам нээгээд авчээ.