Хип хоп гэх урсгалыг бий болгож олон залуусын зүрх сэтгэлийг хөдөлгөж байсан 90-ээд оны репэрүүд маань Сайн үйлсийн реп челленж аяныхаа хаалтыг 11-ний өдөр UB PLACE-ийн концертын их танхимд хийх гэж байгаа билээ. Уг тоглолт 90-ээд онд толгой цохиж явсан реп хамтлагууд цуглуулах гэнэ. Тоглолтод оролцож байгаа хамтлагууд 20-н жилийн дараа эргэн нэгдэж, нэг тайзан дээр ширүүхэн тулааныг өрнүүлэх гэж байна. Та үүнээс битгий хоцроорой. Тайзан дээр тэд халз тулалдана. Дош дошны шилдэг репэрүүдийн 20-н жилийн дараах тулаан. Тоглолтонд Урилгаар оролцох хамтлаг:
Хар Тас
Хар Сарнай
Сүнс
ICE TOP
Мон Та Реп
Дижитал
MR.Dogss
DJ UUJII
DJ CHIN зэрэг монголын соёл урлагын нүүр царай болсон хамтлаг уран бүтээлчид оролцож нэгэн үдшийг та бүхэнтэйгээ хамт өнгөрүүлэх болно.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна