Дуу бүхэн өөрийн амьдралтай. Тэрхүү дууны амьдралыг дуучин хүн л бий болгодог билээ. Манай дуучид Аавын тухай тэр бүр дуулаад байдаггүй. Тэгвэл манайдаа л аавын дуугаараа олонд танигдсан хүн бол дуучин Эрдэнэхүү билээ. Тэгвэл дуучин залуу 11-р сарын 09-ний өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа Малчин ааваа магтан дуулъя нэртэй өөрийн анхны бие даасан тоглолтоо фэнүүдтэйгээ хамт хийхээр болжээ. Онцолж хэлэхэд та аавыгаа дагуулаад ирээрэй. Энэ тоглолт таны аавын сэтгэлийг баясгаж, аав та хоёрын тань мартагдашгүй үйл явдлуудын нэг байж, сайхан дурсамж болон үлдэнэ. Мөн тоглолтын онцлох гэнэтийн бэлгүүдээс задлахад түүний тоглолтыг зорин ирсэн хүн бүрийг сайхан айргаар дайлах ба өөрийн CD-гээ хүртэл бэлэглэх гэнэ. Мөн үзэгчид дундаас аз нь шовойсон аавын хүүд эмээлтэй хазаартай морь бэлэглэх гэнэ шүү. Ааваа магтан дуулахад ердөө ганцхан өдөр үлдлээ. Та аавыгаа дагуулж ирээд эртний сайхан дурсамжиндаа нэг өдөр саатаарай.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна