40 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулна


БНХАУ-ын "Нэг зам нэг бүс" төрийн бодлогын хүрээнд явуулж буй хүмүүнлэгийн тусламжийн шугамаар Бээжинд үнэ төлбөргүй хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн зүрхний төрөлхийн гажигтай 10 гаруй хүүхэд өнөөдөр эх орондоо ирэх юм. 

Энэ үеэр өмнөд хөршийн Улаан загалмайн нийгэмлэг болон МУЗН-ээс хамтран зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны хүрээнд зүрхний өвчнөөр шаналж буй дараагийн хүүхдүүдэд олгох боломжийн талаар мэдээлэх аж. Дараагийн ээлжинд 40 гаруй зүрхний эмгэгтэй хүүхэд эмчилгээнд явах боломжтой гэнэ.