УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /11.07/ хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Тэд хориг тавьсныг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Бүлгийн хурлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Д.Эрдэнэбат “2017 оны төсвийн тодотголд тусгасан төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр мөнгө олгох бус, цалин нэмэх асуудлыг ярих нь зүйтэй. Урамшууллын оронд цалинг 10 хувиар нэмэх асуудлыг эрх баригчид ОУВС-тай ярилцаж, шийдэх нь зөв. Хуулийн зарчим алдагдсан, Төсвийн тухай хуулийн 6.2.5, 6.3-ийн заалтуудыг бүхэлд нь зөрчсөн учраас хориг тавьсныг бүлэг дэмжиж байгаа. Ерөнхийлөгч хууль дээдлэх зарчим алдагдсан учраас хориг тавьсан. Хуулиа баримталж, хууль дээдлэхийг л шаардаж байгаа учраас АН-ын бүлэг зарчмын хувьд дэмжиж байгаа” гэлээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна