Автобусаар зорчигчдын долоо хоногт гаргасан зөрчил мөнгөн дүнгээр 26 сая төгрөгт хүрчээ


Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн хөлс төлөлтөд хяналт тавих эрхтэй автобусны шалгагч нар 10-р сарын 20-26-ны хооронд 20 Автобус компанийн 63 чиглэлд шалгалт хийжээ. 
Уг шалгалтаар 67,413 зорчигч зөрчил гаргасан байна. Эдгээр зөрчлийг нарийвчилбал: 
- Өндөр настны карт ашигласан 1,321 
- Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн карт ашигласан 1,179
- Оюутаны карт ашигласан 993
- Хүүхдийн карт ашигласан 10,368
- Мөнгөөр үйлчлүүлсэн 16,169
- Хөлс төлөөгүй 27,312
- Үлдэгдэл хүрэлцэхгүй 10,071 тооны гэх мэт нийт 67,413  зөрчил тус тус илэрсэн байна. 

Эдгээр зөрчлийг нарийвчилбал: 
- Өндөр настны карт ашигласан 1,321 
- Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн карт ашигласан 1,179
- Оюутаны карт ашигласан 993
- Хүүхдийн карт ашигласан 10,368
- Мөнгөөр үйлчлүүлсэн 16,169
- Хөлс төлөөгүй 27,312
- Үлдэгдэл хүрэлцэхгүй 10,071 тооны гэх мэт нийт 67,413  зөрчил тус тус илэрсэн байна. 
Харин нэгж тус бүрийг 500₮-өөр тооцож бодвол: 
- Мөнгөөр үйлчлүүлсэн 16,169 зөрчилд 8 сая 84 мянга 500 төгрөг /8,084,500₮/
- Хөлс төлөөгүй 27,312 зөрчилд 13 сая 656 мянган төгрөг /13,656,000₮/
- Үлдэгдэл хүрэлцэхгүй 10,071 зөрчилд 5 сая 35 мянга 500 төгрөг /5,035,500₮/
Эдгээр зөрчлөөс 26 сая гаруй төгрөг улсын төсөвт орох боломжтой байсныг албаны хүн мэдээллэв. Иймд иргэд та бүхэн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зохих журмын дагуу хөлсөө төлөн үйлчлүүлэх хэрэгтэйг сануулж байна.