80,90-ээд оны репрүүд дурсамжаа сэргээж мөн тэр дурсамжаа үнэ цэнтэй байлгахын тулд Реп челленж гэх сайн үйлсийн аянг эхлүүлсэн талаар та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Тухайн үедээ мөн одоо ч гэсэн залуусын сонирхлыг татаж хайрлуулсаар байгаа 80,90-ээд оны баатрууд маань сайн үйлсийн аянгаараа нэгэн өрх толгойлсон эмэгтэйд аз жаргалыг бэлэглээд байна. Учир нь Хар тас хамтлаг реп челленжид нэгдсэн хамтлагууд нэгдэн амьдралын төлөө зүтгэж яваа Улаанчулуутын хогийн цэг дээр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг ямар ч бичиг баримтгүй, орох оронгүй оочих хаяггүй Номин-Эрдэнэ гэх эмэгтэйд тусалжээ. Учир нь юу вэ гэхээр репрүүд маань нэгдэн түүнийг өөрийн гэсэн газартай болгож, мөн иргэний үнэмлэх хүртэл авч өгсөн гэх сайхан энергитэй мэдээлэл цахим ертөнцөд тараад байна. Мөн түүнийг төрсөн ээжтэй нь уулзуулж хайрыг түгээжээ. 80,90-ээд оны репрүүд уг челленжийн хаалтын тоглолтоо 11-р сарын 11-ний өдөр хийх гэж байгаа ба уг тоглолтын ашигаар өрх толгойлсон эмэгтэйд гэр авч өгөх гэж байгаа гэнэ. Сайн сайхан зүйлээр дурсамжаа гэрэлтүүлж яваа 80,90-ээд оны репрүүдтэй нэгдэж нэг өдөр дурсамжаа сэргээцгээе.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна