Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Дэлгэрмөрөн голд тус сумын харьяат иргэн Н /55 настай, эмэгтэй/, М /57 настай, эмэгтэй/ нар живж байна гэсэн дуудлагаар /2017.11.06-ны 14:29 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажилласан байна. Аврагчид шуурхай ажиллан хоёр иргэний амийг авран эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Мөн Өвөрхангай аймаг, Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс 20 км-т/ 13-86 ӨВО улсын дугаартай Портер загварын ачааны автомашин “Онги” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагаар /2017.11.06-ны 09:30 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, Арвайхээр сумын харьяат иргэн Ц /32 настай, эрэгтэй/, Сант сумын харьяат иргэн М /29 настай, эрэгтэй/, Ж /34 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг татан гаргасан байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна