Фэйсбүүк, твиттерийг хаах талаар мэдээлэл хийнэ


Өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Фэйсбүүк, твиттерийг хааж хариуцлагатай, хяналттай үндэсний сүлжээтэй болох тухай Цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэгээс хэвлэлийн хурал зарласан байна. Цахим ертөнцөөр дамжуулж олон олон хэргүүд гарч байгаа. Ялангуяа хамаа замбараагүй хэргүүд сурталчлагдаж үүнд нь өсвөр насны хүүхдүүд хохирсоор байна. Мөн эмэгтэйчүүдийн хулгай, хүчирхийлэл зэрэг зүйл үүнээс гарч буй. Мөн хүний цахим хуудсыг ашиглан луйвар залилан хийх нь ихсээд байгаа билээ.