Өмнөд Солонгосын Гуанжу хотод хэт согтуурсан үедээ хөршийнхөө машиныг унаж, гал унтраах албаны хашаа хүртэл 30 км зайд жолоодсон этгээдийг саатуулан шалгаж эхэлжээ. Энэ хэргийг тус хотод ажиллаж, амьдардаг 56 настай, Монгол Улсын иргэн А үйлдсэн байна.Тэрбээр өөрт нь туслахаар очсон гал унтраах албаны хүмүүстэй маргалдаж "Би гэртээ харимаар байна. Би машинаа зогсоолд тавимаар байна" гэх мэт чанга дуугаар орилж, эсэргүүцэл үзүүлж байсан аж.
Хэргийг шалгаж байгаа Гуанжү хотын цагдаагийн газраас "Монгол залуу А-гийн цусан дахь согтуурлын хэмжээ 0.282% буюу автомашин жолоодох эрх хасагдах хэмжээнээс давсан байжээ. Тэрбээр хөршийнхөө такси үйлчилгээнд явдаг машиных нь түлхүүр дотроо байгааг хараад уг хэргийг үйлдсэн байх магадлалтай" гэж мэдэгджээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна