Монголын урлагийн ертөнцөд нэгэн цонх нээгдсэн нь хип хоп урлаг байлаа. Энэ дэлхийн урлагийн анхны шанг эх орондоо татсан хамтлаг бол Хар тас. Тус хамтлагийн хөгжмийн ритм, бүжгийн хөдөлгөөн, хувцаслалт имиж нь 1990-ээд оны эхэн үеийн залуусын шүтээн болж байлаа. Хэрвээ тэд байгаагүй бол ХИП ХОП гэх энэ урсгал өдгөө манай улсад ямархуу хөгжилтэй байхыг хэн ч таашгүй. Тэд бол хип хоп урлагийн томоохон төлөөллүүдийн нэг. Тэднийг анх гарч ирж байхад энэ урсгалыг ойлгох хүн байгаагүй гэдэг. Гэсэн ч үүнээсээ санаа зовохгүйгээр илүү хүчтэй байсан нь өдгөө энэ олон репрүүдийг төрүүлээ биз. Хэсэг чимээгүй болсон тэднийг үе нь өнгөрсөн гэж хүмүүс ярьж байсан. Гэтэл тэд гэнэт л тэсрэлт хийж цахим ертөнцөд сайн үйлсэд зориулж реп челленжийг эхлүүлсэн билээ. Тэдний эхлүүлсэн уг челленжид оролцоогүй хамтлаг гэж үгүй. Бүр хошин урлагийн нэрт мастерууд маань хүртэл нэгдсэн билээ. Тэгвэл 11-р сарын 11-ний өдөр үе үеийн репрүүд UB PLACE-д нэгэн дор цуглаж Реп челленж сайн үйлсийн аяны хаалтын шоуг ганцхан удаа хийх гэж байна. Уг шоунд ХАР ТАС, ХАР САРНАЙ, СҮНС ICE TOP, МОНТА-РЕП, ДИЖИТАЛ, MR DOGS, МУГЖ БООЁО, МУГЖ АГЛУУ гэх зэрэг олон хамтлаг дуучид оролцох болно. Тэд UB PLACE-ийн танхимыг ганцхан өдөр доргиох гэж байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна