Оффшор данстай улс төрчдийг зарлажээ


Өчигдөр Жорж Соросын сангийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл дэлхийн оффшор бүсэд бүртгэлтэй компаниудын үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг ил болгожээ

Тэдгээрт дэлхийн томоохон 120 улс төрчийн нэр дурдагдсан аж. Тэдэн дунд Канадын Ерөнхий сайд, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны гишүүд, Хатан хаан II Елизаветтагийн албатууд, Uber болон Apple компаниуд багтжээ. Paradise Papers нэртэй энэ материал дотор Бермудын арал дээр бүртгэлтэй хуульзүйн Appleby компанийн бэлтгэсэн 13,4 сая бичиг баримт агуулагдаж байгаа юм. Эдгээр бичиг баримтууд 50 гаруй жилийн доторх мэдээллийг багтаав. 

Өмнө нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл өнөөгийн дэлхийн улс төрчдийн оффшор бүсэд байршуулсан мөнгөний талаарх мэдээллийг багтаасан “Панамын бичиг баримтууд”-ыг ил болгосон билээ.