УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалт гарчээ. Тодруулбал, УИХ дахь намын бүлгүүд, байнгын хорооны хуралдаан, ажлын хэсэг, чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 14.00 цагаас хуралдана. Үргэлжлүүлэн байнгын хороод төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм. Мөн намын бүлгүүд ч уг асуудлаар хуралдаж байр сууриа нэгтгэх учиртай.
Төсвийн тухай хуульд заасны дагуу УИХ энэ сарын 15-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт баталсан байх учиртай. Хэрвээ баталж амжихгүй бол, парламент тардаг юм. Гэхдээ УИХ-ын гишүүдийн зүгээс ийм зүйл болохгүй, энэ парламентэд төсвөө амжиж батална гэж буй.
Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан хориг тавьсан. Уг хоригийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Юутай ч УИХ ирэх оны төсвийн төслийн хоёр, гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг энэ долоо хоногт багтаан хийж батлахаар төлөвлөжээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна