Дорноговь аймгийн Замын-Үүдэд энэ сарын 02-н буюу өнгөрсөн пүрэв гаригт Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман настай охин сураггүй алга болсон талаар бид өнгөрсөн бямба гаригт мэдээллэсэн. Охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см өндөртэй. 2017 оны 11 сарын 02-ний өдөр 13:30 цагийн үед сургууль дээрээ харагдсанаас хойш сураггүй алга болоод дөрөв хонож байна. Тэрбээр алга болдог өдрөө сургууль дээрээ очтол хичээлийн цагаасаа хоцорсон гээд орж чадаагүй гэх мэдээлэл байгаа юм.
Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 11 сарын 02-ны А/313 тоот захирамжаар Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа, Ц.Сугаржаваар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өглөөнөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж, тус сумын төвд болон сумын төвөөс 20 км-ын зайд самналт хийж эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Цагдаагийн газраас 21 аймаг, Нийслэл дүүргийн Цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдээллээд байна.
Мөн Замын-Үүд сумын засаг даргаар ахлуулсан комиссын ерөнхий мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг дайчлан, эрлийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байна. Замын-Үүд сумын онцгой комиссын ерөнхий мэргэжлийн ангийн эрэн хайх ажлыг сумын засаг даргын захирамжаар байгуулж Замын-Үүд суман дахь сум дундын цагдаагийн хэлтсийн удирдлагын дор зохион байгуулж ажиллаж байгаа аж. Гэтэл аливаа этгээдээс хувийн болон шунахайн сэдэлтээр хууль бус үйлдэл гаргаж байгаа тул эрэн хайх ажиллагаанд оролцож буй мэргэжлийн ангийн гишүүний харьяа албан байгууллагын ажлын үнэмлэхийг шалгахыг ард иргэдэд зөвлөж байна.
-ОХИНЫ ТУХАЙ БОДИТ МЭДЭЭЛЛИЙГ ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВНА-
Охин өмсөж явсан хувцасны хувьд зурган дээрх ягаан куртка, бор түрийтэй гутал,формын хувцас, ягаан цүнхтэй. Харсан үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагын 7052102 дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгөхийг тус аймгийн цагдаагийн газраас мэдэгдэж байна. Улмаар охины талаарх бодитой мэдээллийг таван сая төгрөгөөр худалдаж авахаар болжээ.
Охиныг алга болсонтой холбоотойгоор хууль хяналтын байгууллагынханаас гадна Замын-Үүдийн ард иргэд айдаст автаж, эрэн хайх ажиллагаанд нэгдсэн байна. Улмаар эцэг эхчүүд нэгдэж сургуулийн орчимд 300-500 метрийн зайнд хяналтын камержуулалт суурилуулж өгөхийг орон нутгийн удирдлагуудаас хүссэн байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна