Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарыг өвлийн дугуйгүй /зуны дугуйтай/ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг аймгийн Замын цагдаагийн газраас анхааруулаа. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орж, хүйтрэх тул тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн жолооч нарт хандан "Санамж", "Зөвлөмж" хүргүүллээ.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос Дархан чиглэлийн авто зам дээр цас орсны улмаас өдөртөө цас хайлж, шөнөдөө хөлдөж хальтиргаа, гулгаа үүсч байгаа аж. Иймээс жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын нөхцөл, үзэгдэх орчныг зөв тооцоолон, тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна