Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр зарим нэр төрлийн эмийг олгох болсноор багагүй хугацааг өнгөрсөн. Улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эм олгох 861 эмийн сан байдаг байна. Нийгмийн даатгалын ерөнхий газар эмийн сангуудтай гэрээ байгуулахдаа тодорхой хэмжээний мөнгөний хязгаар тогтоож, санхүүжилт олгодог байна.
Харин эмийн сангууд санхүүжилт олгодог хугацаанаас хамаарч сарын эхэнд хөнгөлөлттэй эмийг олгодог. Гэвч хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн хүртээмж муу талаар иргэд учирладаг. Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн даатгалын сангаас 40 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй эм олгохоор төлөвлөсөн байна.
Өнгөрсөн онд 41 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангуудад олгож байсан юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна