УИХ-ын гишүүдийг хэн бацаанаар нь дуудав


Дэлхийд Монгол гэх нэрийг гаргаж яваа ч түүнийгээ сүр дуулиан болгодоггүй нэгэн бол О.Оюунцэцэг. Австрали улсад амьдардаг түүний хувьд өөрийн OOGII брэндээ гаргаад нэлээдгүй хугацааг үджээ. Түүгээр ч зогсохгүй Японы зах зээл рүү хүртэл орсон чадварлаг дайчин бүсгүй. Цахим ертөнцөд идэвхитэй энэ бүсгүй улс төрчдийн талаар доривтойхон хэдэн үг хэлээд авчээ. Тэрээр  "Манай Монголын улс төрд гарч ирж буй "ДОЛООГЧИД" эсвэл "ДОЛООЖ БАЙГААД ГИШҮҮН БОЛОГСОД" гэх үү? хэнийг долоож, хэний дэмжлэгэ нөмрөгөнд гарч ирсэнээ машид хурдан мартаж таван төгрөг, эрх мэдлийн төлөө ард иргэд рүүгээ битгий хэл ерөнхий сайд руугаа сал**вч өгөх юм аа!!!Одоо ийм гудамжны улс төр хийдэг, угийн ямар ч сэтгэлгүй, ёс зүйгүй, хүмүүжилгүй, мэдлэггүй, боловсролгүй, толгоогүй - зүгээр нэг үгний урнаар бурж улс төр хийж Монголыг доройтуулж буй нөхдийг ахиж улс төр лүү зүглүүлэхгүй байх эрх нь АРД ИРГЭД бидэнд бий гэдгээ мартаж болохгүй!!!МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ гудамжны бацаануудыг хүмүүжүүлдэг 4 жилийн үнэгүй ЦЭЦЭРЛЭГ БИШ БИЗ ДЭЭ!!!" хэмээн өөрийн дургүйцлийг илэрхийлсэн байна.