А.Чингүүн эхнэртээ Нарантуулаас бээлий авч өгчээ


Загварын тайзан дээр гаргасан амжилтаасаа илүү “Хүннү” зочид буудлын эзэн, МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн нэвтрүүлэгч Н.Ундралын нөхөр гэдгээрээ олонд танигдаж яваа А.Чингүүн эхнэртээ ийм сюрприз барьжээ. Түүний хувьд гэр бүлдээ тавих анхаарал халамжаараа охид хүүхнүүдийг алмайруулдаг. Цаг завгүй их ажлынхаа хажуугаар хайртай гэргийгээ үргэлж баярлуулж, ямар нэгэн байдлаар сюрприз барих дуртай А.Чингүүн “Нарантуул” захаар шавайгаа ханатал хэсчээ. Ингэж явсны эцэст тэрээр гэргийдээ бээлий авсан гэнэ. Үнэ хямд, тун ч давгүй загвартай бээлий худалдаж авсандаа ихэд олзуурхсан мань эр “Цагийн хүрд” хөтөлбөрийн нэвтрүүлэгч, царайлаг эхнэрээ ийнхүү гоёхоор зэхэж. Харин түүнийг үнэтэй брэнд, тансаг бүхэнд үхтэлээ шунан дурладаггүй гэдгээ харуулахаар зорив уу, эсвэл өөрийгөө сурталчилж ингэж жүжиглэв үү хэмээх хардлага олны дунд цөөнгүй гарсан сурагтай. Түүний гэргийн өмссөн зүүсэн хувцас бүгд үнэтэй брэндийнх байдаг. Тэр нөхрийнхөө хар захаас авсан бээлийг хэрхэн хүлээж авах бол...