“Од” болоогүй ч хэдийнэ од болсон хүмүүс Монголд олноороо байдгийн нэгэн жишээг бид олж илрүүллээ. Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан авьяаслаг охиныг папарацидсандаа бид баяртай байна. Мөнхшүр хэмээх эгэл даруухан энэ охиныг тэр бүр танихгүй ч байж магад. Гэвч хийсэн бүтээсэн бүхнээрээ дэлхийд гайхуулсан тэрээр АНУ-д суралцдаг бөгөөд амралтаараа эх орондоо ирээд байхад нь бид олж “авлаа”. Авьяаслаг нэгнээ бид яагаад мөрдөж болохгүй гэж?
2007 онд Хөгжим бүжгийн коллеж төгсөн, 2009 онд анхны бие даасан тоглолтоо ДБЭТ-т хийсэн Мөнхшүр охин 2010 онд Улсын Филармонид симфони найрал хөгжимтэй хоёр дох бие даасан тоглолтоо хийсэн аж. 2011 онд СУИС-иа төгсөөд тэр жилдээ “Их талын Жаз” ОУ-ын жаз хөгжмийн фестивалийн ерөнхий менежерээр ажиллажээ. Түүнчлэн 2011 онд Норвеги улсын Осло хотын дэлхийн хөгжмийн фестивалийн тайзны зохион байгуулагчаар ажилласан гээд ихийг хийж бүтээж яваа авъяаслаг залуу төгөлдөр хуурчийг бид Баян Монгол хороололд эгчийнхээ хамт явж байхад нь папарацидаж чадсан юм.
АНУ-ын Чикаго хотын DePaul их сургуулийн хөгжмийн сургуульд төгөлдөр хуурч мэргэжлээр магистрт суралцаж байгаа Мөнхшүр 2012 оны 5 сард “Chicago field Мuseum”-д өөрийн бие даасан тоглолтоо толилуусан ба DePaul үлээвэр найрал хөгжимтэй хамтран хөгжмийн их сургуулийн концертийн их танхимд тоглосон, хорьхон насандаа их зүйлийг хийж, хүсч мөрөөдөж яваа залуу уран бүтээлч.
Түүний эгчийг Уянга гэдэг бөгөөд MN25 дугаар телевизийн сэтгүүлч. Та бидний сайн мэдэх “Дуу төрсөн түүх” нэвтрүүлгийн хөтлөгч, нэвтрүүлэгч, редактор Уянга энэ жилийн “Алтан шонхор” наадмаас “Оны шилдэг хөтлөгч” хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртсэн билээ.
“Удам сайтын нэр сайн” гэдэг дээ.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо