Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой идэж уусан гэх баримтуудыг цахим хуудсаараа дамжуулан нийтэд дэлгэжээ.
Тэрбээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандаж, "Энэ цайрчихсан худалчийг яая даа байз. Энэ хүн Хотгор шанагын уурхайг жижиг Алтангэрэлийн, Миний ах дүүсд хамаагүй гэж гөрддөг байгаа. Яачихсан ширэн нүүр ийм байдаг байнаа. Яа яа. Хотгор шанагын уурхайн лицензийг УБХ-ын гишүүн асан П.Улаанхүү, Болгар улсын Элчин сайд асан Л.Дүгэржав нараас Алтангэрэл болон таны ах нар чинь 350.0 сая төгрөгөөр худалдаж аваад БНСУ-ын төрийн өмчит компанид 51 хувийг нь 12.0 сая доллароор зарсан яах аргагүй л үнэн шүү дээ.
Яг өнөөдөр 51 хувь нь БНСУ-ын төрийн өмчит компанид, 34.5 хувь нь Алтангэрэлд, 14.5 хувь нь Болормаа гэж эмэгтэйд байгаа. Энэ талаар надтай нүүр тулаад мэтгэлцээрэй гэж Ч.Хүрэлбаатар танд фэйсбүүкээр олон хэллээ. Чаддаг юм бол намайг гүтгэсэн гээд цагдаад өгчихөөрөй.
Нэмээд хэлчихье. Нүүрс боловсруулах 14.0 тэрбумын төслийг өөрийнхөө ах Ч.Гантулгын найз Баатарсүрэнд өгч юу ч хийгээгүйг чинь Баасан эгч сая гаргаж тавилаа.
Баатарсүрэнгийн компаниас 3.0 тэрбум төгрөг хэний данс руу шилжсэн нь удахгүй тодорхой болохоор чи хаашаа харж үхнээ. Баригдана даа баригдана. Нүүрс,гурил хоёрын хулгай баригддаг юм ш дээ Хүрлээ.
Увс аймгийн Бөхмөрөн суманд 800.0 сая төгрөгөөр баригдаад 20 хоног ажиллаад дахин хэзээ ч ажиллаагүй нүүрснээс хий гаргаж цахилгаан үйлдвэрлэх төслийн талаар УИХ-ын гишүүн асан Эрдэнэсүрэн гурвуулаа жаахан ярилцах юмуу Хүрлээ. Юу гэж бодож байна. Саналаа хэлээрэй.
Чи ч өөдгүй, түмний итгэлийг худалдаж хулгайлж амьдардаг” гэх хатуухан үгийг чулаадаад авчээ.
Эх сурвалж: ZUV.MN
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна