Энэ оны 10 дугаар сарын 16-наас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлага хангасан АНУ-ын “Протейн Сайнс” үйлдвэрийн 50,000 хүн тун, БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн 45,000 хүн/тун вакцинаар томуугийн эсрэг дархлаажуулалт хийж буй билээ. Эхний ээлжинд нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төв, аймаг орон нутагт өрх, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулж байна. Мөн агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн хүүхдийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэллээ. Тэгвэл ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 дугаар өрөөнд ажлын өдрийн 8.30-17.00 цагийн хооронд 6 сартай хүүхдээс дээш бүх насныхан сайн дурын дархлаажуулалтад 10,000 төгрөгийн төлбөртэйгээр хамрагдаж болно. /Дархлаажуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн 455-388 дугаар утсаар авах боломжтой юм.
Агаарын бохирдлын индекс өндөртэй газарт байрлах, томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах Нийслэлийн цэцэрлэгийн жагсаалт
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна