Сүүлийн үед бага насны хүүхдийн хүчирхийлэл, хулгай дээрэм хэрээс хэтэрч олон нийтийг айлгаад байна. Монгол улс тэр чигтээ гаж бузар хүмүүсээр дүүрсэн мэт ар араасаа шил даран гарч буй энэ хэргүүдээс болж эцэг эхчүүд тайван сууж чадахгүйд хүрээд байна. Одоо сүүлдээ олны танил эрхэм бяцхан охиныг хүчирхийлсэн гэх мэдээ хүртэл яваад буй. Тэр олны танил эрхэм нь аль хэдийнээ 70 гарч яваа Монгол Улсын СГЗ, олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч Б. Дашзэвэг байх юм. Түүний хувьд сурган хүмүүжүүлэх их үйлсэд олон жил зүтгэсэн хүн. Гэтэл бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан байна. Өчигдөр түүнийг сар хорих шийдвэр гарсан. Үүнтэй зэрэгцээд хүмүүс түүнийг ганцхан сар хорих гэлээ хэмээн их л бухимдалтай байгаа. Харин нөгөө талд түүний шавь нар яагаад ч ийм юм хийх хүн биш. Бид багшийгаа мэднэ шүү дээ хэмээцгээж байгаа билээ. Сэтгүүлч Дашзэвэг урьд өмнө нь нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа би сексийг тогтмол хийдэг, сайхан хүүхэн хараад сээтэн хаяхгүй эр хүн сэтгэлийн гажигтай байдаг хэмээн яриа өгч байжээ.
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна