Ахмадуудад 20,5 тэрбум төгрөг зарцуулна


65 болон түүнээс дээш насны ахмадуудад Цагаан сар болон Улсын их баяр наадмын өмнө "Насны хишиг" тэтгэмж олгодог. 

Тэгвэл ирэх жилийн улсын төсөвт “Насны хишиг” тэтгэмжийг үргэлжлүүлэн олгоход зориулж 20.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. 

2018 оны тухайд: 

65-69 насны – 43.1 мянган ахмад настан 50 мянган төгрөг

70-79 насны – 57.6 мянган ахмад настан 80 мянган төгрөг

80-89 насны – 18.7 мянган ахмад настан 150 мянган төгрөг

90 болон түүнээс дээш насны – 2.5 мянган ахмад настан 250 мянган төгрөгийн тэтгэмжийг авах юм.