Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх ёслол өнөөдөр 11.40 минутад Төрийн оронд болно. Д.Сумъяа нь 1991 оны Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д барилддаг. Тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл (2012, 2013), 2015 оны ДАШТ-ий хүрэл, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын мөнгөн медальт, 2017 оны ДАШТ-ны алтан медиальт. Хэдхэн хоногийн өмнө болсон Абу Дабигийн Их дуулга тэмцээнээс мөн алтан медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна