Шүүмжлэгч Улмаа кино урлаг руу хошуу дүрэв


Зөв ч бай буруу ч бай буржил байдаг хүн дээ хэмээн ард түмэнд адлуулах болсон сэтгүүлч Уламбаярыг сошиалынхан андахгүй. Хэрэгтэй хэрэггүй зүйл хошуугаа дүрж байдгаа сэтгүүлч хүний хийх ёстой ажил хэмээдэг. Гэсэг хэдий ч томоохон тулгамдсан асуудалд оролцохгүй аар саархан зүйлээр л оролдоод байдаг нууц биш. Тэрээр энэ удаа кино урлагийг шүүмжлээд авлаа.

Сүүлийн үеийн Монгол киноны нэрс нэг л биш ээ. Үргээлэг, Ар хударга, Микроны босс, Рэкет, Зүрхний хилэн. Саяхан Байрны ах гэж гарсан. Удахгүй Илд цэцэг нь гарна гэсэн. Сонсох бүр цаанаа л эвгүй. Хөөнө, зооно, барина, базна гэсэн мэт. Бүр Ороолон, Хараал ч гэж кино бий. Хамгийн зөөлөн нь Зэрлэг цэцэгсийн хүлэмж. Энэ бүхэнд хэрүүл талцал бүү хэл аллага хүчирхийлэл ердийн үзэгдэл. Магад энэ КИНО УРЛАГ тэр тусмаа өнөөгийн Монголчуудын амьдрал гэх байх. Гэхдээ аливаа урлаг үзэгч зрителийнхээ ард нь биш урд нь явах ёстой болов уу.Этгээд гаж нэр ус өгөх нь киноны маркетинг менежмент байж болох ч нийгэмд юу ямар мэссэж өгч буйг бодолцоосой. Яг үнэндээ Монгол улс яг эдгээр кино шиг муу муухай юмны үүр уурхай биш шүү. Хуучин цагт Соёлын яам, Үзэл суртлын хэлтэс гээд байв. Ядаж шинэ урам бүтээлд нийгэмд ямар нөлөө үзүүлэхийг нягталж шалгадаг байж л дээ. Улс төр бүү хэл уран бүтээлд хүртэл ЦЕНЗУР /ёс зүй, хэм хэмжээ/ гээч зүйл байсан юм л даа. Одоо бол хэн ч түүнийг асууж тодруулахгүй. Боловсрол, соёл, ШУ, спортын яам нь хэдэн багш нартаа цалин гэж ээрэгдээд юун кино мино. Гэхдээ мэдээж уран бүтээл олон төрөх тусам кино өөрөө чанаржих байх. Буруу хараагүй бол 7 хоног бүр нэг шинэ кино гарч байна лээ. Гэхдээ хүмүүст тэр дундаа хүүхэд залууст юу ҮЛДЭЭЖ буйг санаарай гэсэн санаа. Үнэндээ та бид ч аллага хүчирхийлэлтэйг нь түүж үзэж байгаа нь үнэн. Бараг тийм аймшгийн үзэгдэл харж нэг төрлийн ТААШААЛ авдаг болсон юм уу даа. Та бид өөрсдөө ийм кино хийж бас үзчихээд 3-хан настай охиныг хүчирхийлсэн хэргийг нийтээрээ пөөх паах гээд байх хэрэггүй л болов уу. Монгол хүн амны билгээрээ гэдэг дээ. Бүр өмссөн хувцасных нь өнгө хүртэл энерги дуудаг. Та бүхэн бодлоо хуваалцаарай. Миний бодол нэг иймэрхүү. Баярлалаа хэмээжээ.