“Гоёл” наадмын анхны оролцогчид болох Б.Шатарцэцэг, Г.Энхгэрэл, А.Туяа, Э.Одгэрэл, н.Үүрийнтуяа, С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг, гээд загварын алтан үеийнхэн анхлан эл наадмын тайзнаа мандан бадарч явсан түүхтэй. “Гоёл” наадам эхэн үедээ зөвхөн шилдэг загвар өмсөгч шалгаруулдаг байсан ба анхны наадмын тэргүүн титмийг Б.Шатарцэцэг, Дэд байрыг А.Туяа, “мөнхийн залуу” Н.Одгэрэл Гутгаар байрт шалгарч байсан сайхан түүхтэй. Монголын үе үеийн “Топ” тодотголтой шилдэг загвар өмсөгчдийг шалгаруулж ирсэн “Гоёл” наадам 30 дахь жилийнхээ ойн босгон дээр ирээд байна. Тайзны ард шилдгийн төлөөх ширүүхэн дайн өрнөж, үзэгчид ч энэ жил топ модель хэн болох бол гэсэн хүлээлт дүүрэн байдаг. Тэгвэл үзэгчид түүхт ойн сюрприз юу байх бол гэдэгт ихээхэн анхаарал хандуулж байна. Мөн Гоёл 2018 шоунд зориулж 11-р сарын 24-28 ны өдрүүдэд BLUE SKY-д шилдэг дизайнер болон загвар өмсөгчдийн нэгдсэн загварын долоо хоног болох гэнэ. Харин гала тоглолт нь 29-ний өдөр СТӨ-нд болох нээ. Тэд 30-н жилийн ойн босгоороо ямар гэнэтийн бэлэг барихыг хүлээх л үлдлээ дээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна