Шинэ үе продакшны залуу жүжигчин Отгонтунгалаг СТА боллоо


Шинэ үе продакшны жүжигчин Отгонтунгалаг СТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа Юуны өмнө намайг төрүүлж өсгөсөн ээж аав гэр бүлийнхэндээ ханьдаа баярлалаа. Мөн хамт олондоо маш их баярлалаа энэ эрхэм зүйлийг залуу хүн надад өшөө ихийг хийж бүтээгээрэй гэж өгсөн байх ихийг хийж бүтэхийг би зорих болноо. Баярлалаа та бүхэндээ хэмээжээ. Түүний хувьд оюутны ширээнээсээ л Шинэ үе продакшинд харьяалагдаж байсан билээ. Тиймдээ ч өдгөө тайз дэлгэцийн уран бүтээлд нь голлох байр суурийг эзэллэж байгаа тэрээр ийнхүү СТА тэмдгээр энгэрээ цоолжээ.