Суръя мэдье хөгжье


Таны хүүхдийн хөгжилд хүргэх гүүр бид болно. Бяцхан үрс тань таны толь байдаг. Тиймдээ ч зөв нийгэм, зөв сэтгэхүйтэй сайн хүн болгож өсгөх нь зөв. Мөн нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болох хэрэгтэй. Өмнө бид та бүхэнд Гэгээн ертөнц цэцэрлэгийн талаар мэдээллийг өгч байсан билээ. Энэ удаа уг цэцэрлэгийн хүүхдэд олгодог сургалт, хичээлүүдийг дэлгэрэнгүй тайлбарлах гэж байна. Гэгээн ертөнц цэцэрлэг нь бага, дунд, ахлах бүлгүүддээ Бүжиг

Шатар даам

Сорбан сампин

Англи хэл

Гар урлал

Сургуульд бэлтгэх хичээл зэрэг хүүхдэд хэрэгтэй сургалтыг явуулдаг билээ. Уг сургалтууд мэдээж насны ангилалтай. Бага ангид гар урлалын хичээл орж аль болох хүүхдийн гарыг зүгширлүүэх хичээл ордог. Харин дунд ангийн хүүхдүүд Шатар даам, Сорбан сампин, Гар урлал, Биеийн тамир, бүжгийн хичээлүүд ордог. Харин ахлах бүлгийн хүүхдүүд бол сургуульд орох бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тиймээс бүлгүүддээ Бүжиг, Шатардаам,Сорбан сампин,Англи хэл,Гар урлал, Сургуульд бэлтгэх хичээл гэх зэрэг сургалтууд бүгд ордог билээ. Гар урлалын хичээл гэхэд л таны хүүхдийг гарын эв дүйтэй болгох мөн үзэг, харандаа, хайч, цаастай зөв харьцах талын мэдлэгийг олгох билээ. Шатар даам, Соробан сампин зэрэг нь таны хүүхдийн ой ухааныг тэлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж өгөх билээ. Бага бүлгээс бусад хоёр бүлэгт биеийн тамир, бүжгийн сургалтууд явагддаг. Энэ нь таны хүүхдийг эвсэлтэй болгох, цаашлаад дүүрэг, улсын хэмжээгий тэмцээнд амжилттай оролцох гараа нь болдог билээ. Сургалтууд 1-4 дэхь өдөр хүртэл тогтсон хуваарийн дагуу ордог байгаа. Уг сургалтуудыг мэргэжлийн багш нар удирдан явуулдгаараа давуу талтай юм. Ингээд сургалтуудын талаар дэлгэрэнгүйг доорхи зурагнаас үзнэ үү