
1999-2000 онд “Торгоны зам” компанийн төлөөлөгчөөр Москвад ажиллаж байсан
2000-2002 онд ТЕГ-ын ажилтан
2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны1 нарийн бичгийн дарга,
/Энэ үедээ тамхины контрбанд хийж байсан гэх мэдээлэл байдаг юм билээ. Гэхдээ үнэн худлыг тэр өөрөө л хэлэх байх/
2004- 2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга
2005-2006 онд ТЕГ-т СТГ-ын дарга
2006-2009 “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч
2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга
2010.11-2011.09 ИБУИНВУ болон ХБНГУ-д саатуулагдаж суллагдсан



Б.Хурц 2006 онд бас нэгэн хэрэг тарьсан нь зодоон цохион. Тэрбээр өөрийн амьдардаг Сарнайх хорооллын хамгаалагчыг зодож танхайрсан учраас цагдаад дуудагдаж асуудал болж байжээ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа эл хэрэг нь тодорхой бусаар чимээ намжиж, хэрэгсэхгүй болгосноор зодооны асуудал цэглэгджээ. 2007 онд бас нэгэн хэрэг тарьсан нь газрын наймаа байв. Тодруулбал 15-р хороолол дахь талбайг хятадын цагаач иргэдтэй нийлж 5 сая ам.доллараар зарсан байна. Энэ газар нь хуучин оросуудын эзэмшил байсан бөгөөд сүүлд МҮЭ-ийн мэдэлд очсон байжээ. Тэгвэл дээрх хэргүүдийг юу ч биш байжээ гэхээр бас нэгэн хэргийн тэр ТЕГ ажиллаж байхдаа үйлджээ. Энэ хэрэг нь ТЕГ-ын сөрөх тагнуулын газрын дарга байхдаа гүйцэтгэх ажиллагаагаар хураасан 50 сая төгрөгийг хууль бусаар завшсан гэх асуудал байв. Тиймээс түүнд эрүүгийн 20643133 тоот хавтаст хэрэг нээн шалгаж байсан бөгөөд 2006 онд өршөөлийн хуульд хамрагдсанаар эл хэрэг нь цагаадаж байсан аж.
Учир битүүлэг хэргийн ард...

Эх орноосоо урвасан, Хятадын тагнуулын албатай холбоотой ажиллаж байсан байж магадгүй гэгдээд байсан хурандаа В.Нямхандыг өмгөөлж, хэргийг цагаатгуулсан нь ч бөөн хардлага сэрдлэгэ, асуудал дагуулж байсан удаатай. Хурандаа В.Нямхандад Эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон” хэмээн 17 жилийн хорих ял өгөх саналыг Улсын яллагч гаргаад байсан юм. Энэ мэт учир битүүлэг томоохон хэргүүдийн ард Батын Хурц гэгч нууцлаг "ноёнтон" баттай зогсож байдаг нь бас л учиртай.
Эх сурвалж: Zindaa.mn
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна