Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийж, энэ сарын 30-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Багш нар нэг удаагийн 300 мянган төгрөгийн төлөө бус цалингаа үе шаттай нэмүүлэхийн төлөө тэмцсэн гэдгээ илэрхийлж байна. Энэ асуудлаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн байр суурийг сонслоо.
-Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардсаар байна. Салбарын сайд ямар байр суурьтай байгаа вэ?
Боловсролын салбарыг нуруундаа үүрч яваа хүмүүс бол багш нар. Дундажаар 560 мянган төгрөгийн цалинтай багшаас ажлын өндөр хариуцлага шаардах боломжгүй. Энэ салбарын сайдын хувьд би багш нарын цалинг нэмэх асуудлыг үргэлж тавина. Гэхдээ Цогзолмаа хүссэнээрээ улсын төсвийн мөнгийг захиран зарцуулах боломжгүй. Тиймээс бид төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа хүмүүстээ энэ ондоо багтаан 300 мянган төгрөгийг ажлынх нь үр дүнгээс шалтгаалсан урамшуулал хэлбэрээр олгохоор болсон. ОУВС-гийн гэрээнд орсон цалин нэмэхгүй гэсэн заалтыг мөрдөхөөс өөр аргагүйг багш нар ойлгох ёстой.
-Багш нарт ажил хаяхыг зөвшөөрөх үү?
-Ажил хаялт зохион байгуулахыг олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулсан байдаг. Тиймээс түр хороо Хуульзүйн яамнаас зөвшөөрөл аваад ажил хаялтыг албан ёсоор зохион байгуулвал багш нарын эрх хангагдана. Албан ёсоор зөвшөөрөл аваад оролцвол цалин нь олгогдоно гэсэн үг.
-Багш нар 300 мянган төгрөгийг авахгүй гэдгээ мэдэгдлээ?
-Засгийн газар байгаа бүх боломжоо ашиглаад, хүнд хэцүү цагт нь урамшуулал хэлбэрээр бодит орлогыг нь нэмэх гэж байна. Энэ нэг удаагийн буцалтгүй тусламж биш. 2018 оны төсөвт энэ хэмжээний мөнгө тусгагдсан байгаа.
Улс орны нийт эрх ашгаас давсан нэг салбарын эрх ашиг гэж байхгүй. Хүнд ажиллаж байгааг нь ойлгож байна. Тэгээд мөнгө шийдээд өгч байхад хүлээж авахгүй бол ёсзүйн хувьд ярих асуудал. Мөнгө өгнө гэж байхад ажил хаяна гэж байгааг яаж ойлгохоо би мэдэхгүй байна.
Эх сурвалж: Shuud.mn
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа