С.Батболд МАН-ын дарга болжээ


Өчигдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын хороо Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ даргаа сонгожээ.

Тодруулбал, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй НИТХ дарга болон намын даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Удирдах зөвлөлдөө хүргүүлсэн. Тиймээс Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгосон байна.