Өчигдөр "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос мэдээлэл хийж 300 мянган төгрөгийн тэтгэмж авахгүй бөгөөд энэ сарын 30-наас эхлэн багш нар хугацаагүй ажил хаялт зарлахаар болсноо мэдэгдэв. Хоёр сар үргэлжилж буй багш нарын цалин нэмэгдүүлэх тэмцэл нь 300 мянган төгрөгийн тэтгэлэг, халамж аваад дуугүй болох арга хэмжээ биш гэдгийг тус түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Санжмятав хэлж байна.
Тэрбээр “Бид багш нарын цалинг үе шаттай нэмэх саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Бидний саналыг дэмжихгүй, хуурч аргацаасан байдлаар 300 мянган төгрөг олгох гэж байгааг багш нар эсэргүүцэж байна. Монголчуудад бэлэн мөнгө тарааснаар баяждаг бол баяжих болсон. Гэтэл улам л ядуурсаар байна” гэв.Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Монголын Засгийн газар багш нарыг тоохгүй байгаа бол бид дараагийн шатны тэмцэл рүүгээ орно. Энэ сарын 30-ны өдрөөс эхлээд улс орон даяар хугацаагүй ажил хаялт эхлүүлнэ. Бүх сургууль, цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлсэн. Засгийн газар хоёр талын хэлэлцээр хийх боломж гаргахгүй бол бид тэмцлээ зогсоохгүй. 300 мянган төгрөгт хууртаж, амаа үдүүлэхгүй. 55 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байгаа нь хариуцлагагүй, эх оронч бус үйлдэл. Тиймээс Монголын багш нар энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээсэн юм.
Мөн тус хорооноос өчигдөр 20 мянган багшийн дунд судалгаа явуулахад бүгд 300 мянган төгрөгийн тэтгэмж авахгүй гэдэг хариу өгсөн гэнэ.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа