“Лардьма” кинонд хамтарч ажилласнаас хойш хуурай эгч дүүс болтлоо дотноссон жүжигчин Б.Навчаа, топ модель Д.Пүрэвсүрэн нарын нөхөрлөл өнөөг хүртэл бат бөх хэвээр. Бэлтэй эрчүүдийг бээлий шиг сольж явсан топ модель бүсгүй өнгөрсөн хугацаанд багагүй томоожиж, өдгөө гурван ч хүүхдийн ээж болоод байгаа.Бизнесмэн нөхрийнхөө хайр ивээлээр юунд ч санаа зовохгүй аж төрж суугаа топ бүсгүй маань иогоор хичээллэж, уран нугараачаас дутахааргүй уян налархай болсон. Харин түүний дотны найз, хуурай эгч болох жүжигчин Б.Навчаа олон жилийн хойно хоёр дахь хүүхдээ төрүүлж, дахин гэр бүлийн амьдрал зохиогоод амжсан.Хэний ч өмнө бууж өгөхөөргүй хэлтэй амтай гэгддэг энэ адтай эмэгтэйг чухам ямар эрийг түшсэн бол гэхээс байж ядах хүүхнүүд олон. Тэдний нүд, чихийг амраачих “нөхөр” өдий болтол ил гараагүй тул жүжигчин Б.Навчаа “Би ямар ч байсан эхнэртэй эр эргүүлж, айлын гэр бүл үймүүлээгүй” гэж бардам хэлж сууна. Тэгвэл тун саяхан тэрбээр топ модель Д.Пүрэвсүрэнтэй хамт авахуулсан энэхүү зургаа олонд дэлгэжээ. Нярай хүүхдүүд тэвэрсэн олны танил бүсгүйчүүдийг дахин нярайлав уу гэх хардлага олны дунд хөвөрсөн ч, топ модель Д.Пүрэвсүрэн үүнийг “Кино зураг авалт” хэмээн няцаажээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна