Өгзөг Баярмаа хаа байсан газраа шүүмжлэл байнга дагуулдаг


Сайхан бие галбиртай болохын тулд уйгагүй хичээл зүтгэл гарган өөрийгөө өөрчилж чадсан тамирчид манайд олон бий. Тэдний дундаас олны анхаарлыг өөрийн хагас нүцгэн зургуудаар татсан нэгэн бол Баярмаа. Олны дунд хэдийнээ "Өгзөг Баярмаа" хэмээн цоллуулаад авсан тэрээр өөрийн брэнд болсон өгзөгөө дэлгэцийн бүтээлд мөнхлөөд амжжээ. Тэрээр дуучин Энэрэл, Номин нарын шинээр гаргаж буй  "BOSSTLE" нэртэй дууны клипэнд ийнхүү өөрийн өгзгийг гайхуулаад авчээ. Тус дуу болон клипийг үзэгчид нилээдгүй шүүмжлээд авсан бөгөөд тун муу бүтээл болсон байна хэмээх хүмүүс олон байх ажээ.