Суумгай болох магадлал өндөр байсан жүжигчин Ж.Баясгалангийн бие сайжирчээ


Баян Баясаа гэж олонд танигдсан залууг осолд орсон талаар бид мэдээллэж байсан. Тэрээр хурд хүч шаардсан авто спортыг ихээхэн сонирхдог нэгэн. Тиймдээ ч уралдаанд орж байгаад золгүй байдлаар осолдон маш хүнд бэртэл авсан билээ. Түүнийг осолд орсон даруйд нь гадагшаа явуулсан. Гэсэн ч түүнийг суумгай болох өндөр магадлалтай хэмээх эмч нарын хариу гарсан. Харин одоогийн байдлаар түүний бие сайжирч байгаа бөгөөд дэлхийн ганц болно оо, босч ирнээ гэсэн итгэл найдвар дүүрэн байгаа гэнэ. Түүний орон зай, кино урлагт үгүйлэгдэж байгаа гэдгийг дурьдахгүй байхын аргагүй.