Амьдралдаа цөөнгүй гэрлэж, орос, болгар, япон бүсгүйтэй амьдарч байсан гэгддэг холливудын од Стивен Сигал 2004 оноос монгол бүсгүйтэй хамт амьдарч байгаа. Монгол бүсгүй, цэнгээнт бүжгийн хатан хаан өргөмжлөлт Б.Эрдэнэтуяаг Элле гэж дуудах нь бий. Элле 2009 онд хүү төрүүлж, буддист Стивен Сигал хүүдээ Күнз нэрийг өгсөн. Нас ахих тусмаа монголчууд нутаг амьтай болохоор Сигалын “отгон” эхнэр, отгон хүү хоёр жил бүр Монголдоо ирж, аав, ээж эмээ өвөөтэйгөө уулздаг. Анх Оросын телевизээр хүү Күнзээ гаргаж, олон нийтэд танилцуул байсан бол зун болгон эх орондоо ирэх Күнз хүүг нь монголчууд харсаар алдартай ээж ааваас нь дутуугүй таних болжээ. Стивен Сигалын хувьд Холливудын хүүхэмсэг эрсийн тоонд ордог. Тэрээр саяхан Хоёр сэтгүүлч, нэг жүжигчин бүсгүйчүүд эр хүний бахархлаа үзүүлсэн хэмээн мэдэгджээ. Сигал тэдэнд мэргэжлээ солихыг зөвлөөд, “Та нар амьтны хүрээлэнд байвал таарах амьтад” хэмээн доромжилсон гэнэ шүү. Сэтгүүлч Лиза Герреро, Женни МакКарси, жүжигчин Рэй Дон Чонг нар Сигал тэднийг татаж чангаасан хэмээн мэдэгдсэн аж. Жүжигчин эр тэднийг буудлынхаа өрөөнд урьж оруулаад, өөрөө нүцгэн бие дээрээ халаад нөмөрчихсөн угтдаг байсан гэнэ. Үе үе эр хүний бахархалт эрхтэнээ үзүүлчихдэг байжээ. Харин Сигал энэ бүх буруутгалыг үгүйсгэсэн аж.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа