Ихэнхи нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

 Өнөөдөр өдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв,  Хэнтийн аймгийн нутгаар цасан шуурга шуурч, өдөртөө Өмнөговь, Дундговь, Говь-сүмбэр, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

 Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

 Өнөөдөр өдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, өдөртөө ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.