Нийгмийн даатгал төлдөг 40, 45, 50, 55, 60, 65 настай иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд үнэгүй хамруулах журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гаргасан билээ. Тодруулбал, дээрх иргэд дотор эрхтний архаг өвчнийг илрүүлэх, үе мөчний эмгэг илрүүлэх, хавдрын эрт илрүүлэг гэсэн гурван багцаас аль нэгийг сонгож үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.
Тэгвэл дээрх багцын шинжилгээг хийх эрхийг нийслэлийн 32, орон нутгийн, 45 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага буюу эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий лабораториуд албан ёсоор авсан байна. Тухайлбал, "Итгэл" , "Гэгээн Ар үр", "Элэг" зэрэг нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг эрүүл мэндийн 32 байгууллага дээрх шихнжилгээг авах юм.
Дашрамд дурдахад, дээрх насны иргэд энэ ондоо багтаж дээрх шинжилгээнүүдэд хамрагдах боломжтой бөгөөд амжаагүй тохиолдолд таван жилийн дараа дахин энэхүү хөнгөлөлтөд хамрагдах боломжтой байхаар журамд заажээ. Тиймээс нэн даруй энэхүү шинжилгээнд хамрагдахыг уриалж байна. Харин дээр заасан насны бус иргэд тухайлбал, 43 настай иргэн байвал хоёр жилийн дараа буюу 45 хүрч байж уг хөнгөлөлтөд хамрагдах боломжтой аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна