Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөртэй нь холбоотой асуудлаар ТЕГ-ын дарга Б.Хурцын хийсэн мэдээлэлд хариу тайлбар өглөө.
-Дөнгөж сая ТЕГ-аас С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг солихыг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ. Та үүнд тайлбар өгөөч?
-Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө жаахан бамбардаж асдаг л даа. Тэр нь л болж байгаа юм шиг байна. Хоёрдугаарт, би УИХ дээр байр сууриа хэлсэн. Нам дамжсан бүлэглэлийг цэвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Тиймээс солигдохоо мэдчихээд хэвлэлийн хурал хийж байгаа юм байлгүй дээ.
Би өнөөдөр ЦЕГ-ын даргыг өөрчилнө. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Цагийн дотор амжиж шийднэ. Цаашдаа иймэрхүү асуудлыг шийднэ.
Би хэлж амжаагүй үг бий гэж ярьж байсан. “Эрдэнэт”-ын 49 хувийг ийш, тийш болгох ажиллагаанд ТЕГ-ын Б.Хурц оролцсон. Энэ бол Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Хойд талдаа тусгай албаны Халанов гэж хурандаа байдаг юм. Ийм оролцоотой юм. Тэгээд “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас өрсөж мэдэгдэл хийж байна л даа.
-Хурцын ард хэн байгаа гэж бодож байна?
-Зөндөө хүн бий. Нам дамнасан бүлэглэл чинь бүрэн бүрэлдэхүүнээрээ бий. “Эрдэнэт”-ийн 49 хувийнхан байгаа. Энэ их зовлонтой зам туулна шүү.
Би сая Н.Алтанхуягт утсаар хэллээ. Бүлэглэлийнхээ учрыг олоорой гэсэн инээж л байна лээ. Ер нь бид улс төрийн харьяалал өөр учир холбогддоггүй. Хаана байхаа мэднэ л дээ. Ер нь бол их сандарч байгаа юм байна.
Тэр Анхбаяр гэж нөхөр миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд Анхбаяр дээр ажиллагаа хийсэн. Бүтэн жил тагнасан шүү. Хууль, хяналтын байгууллага толгой дээр гарлаа гэдэг нь энэ л дээ. Тэр Б.Хурц гэдэг нөхөр Эрдэнэбат дээр дагуулж орсон шүү дээ. Наад тагнуулын байгууллага чинь хоёрхон л үүрэгтэй. Нэг нь гадаад, нөгөө нь сөрөг тагнуул хийх эрхтэй. Гэтэл өнөөдөр улсын аюулгүй байдлыг хангадаг байгууллагын дарга ажлаа өгөхийнхөө өмнө улс төрийн мэдэгдэл хийж байна.
-ТЕГ-ын дарга солигдох уу?
-Солино. Би солих асуудлыг өөрөө тавина. Хуулийнхан толгой дээр гарч, Ц.Элбэгдоржийн үед улсыг түйвээсэн илрэл нь энэ. Айлган сүрдүүлдэг, далдуур дээрэм хийдэг. Төрийн толгой дээр гарчихсан байна. Өнөөдөр харин Б.Хурц сайн хурал хийлээ. Өөрийгөө илчилчихлээ. Юу хийж байснаа хэлчихлээ шүү дээ. Н.Алтанхуяг, Д.Дорлигжав хоёр миний талаар мэдэгдэл хийх нь ямар ашигтай юм.
-Зоригийн хэргийн захиалагч нь илрэх болов уу?
-Мэдэхгүй.
-Зоригийн хэрэг ямар шатандаа явна вэ. Үр дүн хүлээж байна уу?
-Шалгадаг газар нь шалгана. Цагдаа, тагнуул чинь Засгийн газрын байгууллага. Энэ байгууллага Ажлын хэсгээ шинэчлэх юм байна. Миний хувьд цагдаагаас орсон хүмүүсийг соль гэж байгаа юм. Ямар ч байсан дарга нар нь солигдог.
-Таны хүү Н.Анхбаяртай холбоотой Эрдэнэт үйлдвэрт 42 сая ам.долларын шахаа хийсэн гэх асуудлыг ТЕГ-аас ярилаа. Хоёр Анхбаяр гэдэг залуу бий гэсэн?
-Миний хүү Н.Анхбаярын тухай нэг мэдээлэл гараад тэрний учир нь олдоод олон нийт ойлгосон. Тэр 42 сая ам.долларын Анхбаярын бизнесийг би мэдэхгүй. Надад падгүй. Анхбаяр гэдэг хүүхэд бол миний танил, багшийн минь хүүхэд юм. Намайг тагнахын тулд тэр Анхбаяр дээр ажиллагаа хийгээд намайг бүтэн жил тагнасан. Хууль хяналтын байгууллага толгой дээр гарсны жишээ. Би энэ Б.Хурцыг Ж.Эрдэнэбат дээр дагуулж орсон шүү дээ. Энэ хүүхэд чинь ингээд хууль бус юм хийгээд байна гээд.
-Тагнуулын байгууллагаас таныг С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан ажлын хэсгийг нь тараасан, тагнуулын байгууллагаас мэдээлэл нь алдагдсан гэдэг мэдээлэл байна?
-Наадах чинь 1997 онд Г.Баатар хулгайлж авсан баримт. Би ажлын хэсгийг ерөөсөө солиогүй.
-5 удаа өөрчлөлт оруулсан гэдэг баримтыг Б.Хурц дарга хэлж байна шүү дээ?
-5 удаа өөрчилсөнд нь миний гарын үсэг байгаа юм уу. Цагдаагийн байгууллагаас энэ төлөөлөлд орсон хүмүүсийг би солиулна.
-Яагаад, ямар учраас та солих гэж байгаа юм бэ. Ингээд солиод байж болдог юм уу?
-Захиалагчийг нь олоогүй байж захиалгаар хүн алсан гэж хүн шийтгэдэг гэж юу байдаг юм бэ.
-Хэргийг шалгаж байгаа учраас захиалагчийг нь ил зарлах болоогүй гэж хэлээд байгаа шүү дээ?
-Тэрийг Б.Хурц мэддэггүй юм. Тэрийг би шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг нь ил болгох санал оруулахаар үүрэг өгсөн байгаа. Тун удахгүй би Засгийн газарт санал оруулна. Хууль өөрчлөгдөөд ийм асуудлыг Засгийн газар шийддэг болсон.
-С.Зоригийн хэргийг илрэхгүй удсан нь таньтай холбоотой гэдэг асуудлыг хэлж байсан?
-Надтай холбоотой юм ерөөсөө байхгүй. Наад нөхөр чинь юунд сандраад байна вэ гэхээр хүмүүсийг мөчид баримтаар хилсээр шийтгүүлчихсэн явдал нь сөхөгдөж магадгүй гэдэг асуудлаас үхтлээ айж байгаа юм.
-Ажлын хэсгийг өөрчлөх нь улс төрийн зорилготой юу?
-Ямар ч зорилогүй. Захиалагч гээд байгаа хүнийг нь үнэхээр олчихсон юм бол баримтаа гаргаад ирвэл надад хэлэх юм байхгүй шүү дээ.
-Таныг гадны тагнуул гэх асуудлыг бас хэлсэн?
-Хэрвээ би тагнуул юм бол аль хэдийнэ шалгаад бариад шийтгүүлэхгүй яасан юм. Тагнуул биш гэдгийг нотлочихсон шүүхийн шийдвэр байна.
-Та ийм дайралт ирнэ гэж мэдэж байж тийм үү?
-Би мэдэлгүй яахав дээ.
-С.Зоригийн хэрэг таныг сайд байх үед илрэх үү?
-Мэдэхгүй
Эх сурвалж: Medee.mn
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа