-Тэд нэгнийгээ ангал руу алдах шахсан бөгөөд түүнийгээ гаргаж авах гэж ноцолдсоор харанхуй болгосон байна-
Газар дээрээс нь мэдээллэж буйгаар бол осол гарсан үндсэн шалтгаан нь орой дээрээс буухдаа маршрутаа ялимгүй өөрчилснөөс үүдэлтэй гэж аврагчид урьдчилан дүгнэж байгаа бололтой. Тэд хайрханы оройд 40-50 минут орчим болоод буухдаа хэн нэгний гэнэтийн санаачилгаар ангалын ирмэгээр 100 метр яваад авирч ирсэн үндсэн замдаа орохоор шийдсэн юм шиг байна.
Ингээд хамгийн туршлагагүй 10 хүн нь ард нь үлдэж Н.Сүрэнжаваар ахлуулсан 17 хүн эхлээд хөдөлжээ. Хөдлөөд 50 метр явж байтал өмнө нь явсан хүмүүсийн зүгээс тэнгэр ниргэж буй мэт аймшигтай чимээ гарч, бөөн цасан манан болжээ. Энэ агшинд тэдний хамгийн эхэнд ахалж явсан Н.Сүрэнжавын зүгээс “Бэхэлгээгээ хийгээрэй” хэмээн чангаар орилох дуу сонсогдоод сураг тасарчээ. Ард нь дөнгөж хөдөлсөн 10 хүний хамгийн эхний залуугийн яг хөлнийх нь өмнүүр цас нурж нэлэнхүйдээ цэнхэр мөс харагдахад цаана нь харанхуй ангал үзэгдсэн байна.
Хэрэг бишдсэнийг мэдсэн 10 хүн юу болж байгааг мэдэхээ байж шоконд орон тэндээ гацжээ. Ингэтэл нэг нь хөл алдсан байна. Түүнийг аврах гэж ноцолдсоор харанхуй болжээ. Уучлдын хамгийн найдвартай бэхэлгээ болох бугуйнд нь байдаг мөсний алхаа бүгдээрээ мөсөндөө зоож тогтооцгоосон байна. Тэр мөчөөс эхлэн тэд үндсэн зам руугаа чиглэхдээ эхний хүн алхаа мөсөндөө зоогоод нэг метр орчим ахихад дараагийн хүн нь залгуулан алхаа зоон нэг метр орчим газар хороох маягтайгаар шөнөжингөө мөлхсөний эцэст үүр цайжээ. Бууж ирсэнийхээ хойно тэдгээр 10 хүн бүгдээрээ “Үүрийн цолмон харах ямар сайхан юм бэ” хэмээн хэлцгээж байсан гэнэ.
Ер нь бол аврагчдын хэлж байгаагаар эдгээр 10 хүн 3450 метрийн өндөрт мөснөөс дүүжлээтэй хоносон гэж үзэж байгаа юм байна. Энэ бол амьд гарахын төлөөх хүнээс гарч болох дээд тэсвэр тэвчээр байсан бололтой. Тэд мөснөөс гарсныхаа дараа цасан дээгүүр алхах, мөлхөхдөө өмнөх хүнийхээ гишгэсэн мөр, тохойлдсон хэсэг, өвдөглөсөн ормон дээр см-ын ч алдалгүй гишгэж явж байсан байна гэж Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы бэлээс Өдрийн сонины тусгай сурвалжлагч Л.Батцэнгэл, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар утсаар мэдээлэл өгсөн байна.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа