Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, 2018 оны төсвийг хэлэлцсэн юм. Хэдийгээр өмнөх Засгийн газар 2018 оны төсвийн төслийг өргөн барьсан ч буцаан татсан. Учир нь, шинээр бүрдсэн Засгийн газар төсвийн төслөө хянаж үзээд өргөн барих нь зүйтэй гэж үзсэн билээ.
Энэ дагуу Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Гэвч үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлага гарсан учраас Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж дахин хэлэлцэхээр болсон юм. Улмаар үдээс хойш 2018 оны төсвийн төслийг бусад холбогдох төслүүдийнх нь хамт өргөн барихаар төлөвлөжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна