Охидын "Гала" хамтлагаас урлагийн гараагаа эхэлж залуусыг нэг хэсэг шуугиулж байсан нэгэн бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо. Цагтаа л шуугиулж байсан тус хамтлаг тарсан ч Ану одоо болтол олны нүдэнд өртсөөр байгаа. Түүний хувьд сайн гэрийн эзэгтэй болсон. Гурван хөөрхөн охины ээж болсон тэрээр дахин төрөх гэж байгаа бололтой. Учир нь түүний цахим ертөнцийн найзууд дуучин бүсгүйг дөрөв дахь хүүхдээ тээж байгаа гэсэн таамаг дэвшүүлээд байна. Дуучин бүсгүйн хувьд байнга сул хувцас өмсөж, гэдсээ нуусан байх бөгөөд бүтэн биеэр авахуулсан зурагаа тэр бүр хийхээ больсон гэнэ. Мөн нэвтрүүлгийн үеэр авахуулсан зурган дээр 4-5 сартай болов уу гэмээр цүдгэр гэдэстэй байхыг харсан хүмүүс түүнийг давхар биетэй юм уу даа хэмээн жиг жуг ярилцах болсон ажээ. Анугийн хувьд гурван удаа төрсөн ч түүний бие хаа сайхан хэвээрээ байдаг. Үүнээс нь болоод түүнийг тээгч эх хөлсөлсөн гэх яриа хүртэл гараад авсан билээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна