Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Ховд, Говь-алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, Завханы нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд : Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 27-нд Төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, 27-ны өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар хүйтэрч 0-5 градус хүйтэн, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, говь талын нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа