Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр танилцууллаа.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Амарзаяа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хэрэглээний үнийн индексийг хэрхэн тооцсон, Монгол Улсын Засгийн газрын өрийг буулгах талаар ямар бодлого баримталж байгаа талаар илүүтэй тодруулж байв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, 2017 онд төсвийн гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлтийг 3.3 гэж оруулсан байгаа. Дэлхийн эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлт сайн байгаа ч монголын хөдөө аж ахуйн салбарт өвлийн хүндрэлээс улбаатай гарч болзошгүй эрсдэлийг тооцоод, 2018 оны эдийн засгийн өсөлтийг 4,2 гэж тооцсон. Бид эдийн засгийн өсөлтийг хий хоосноор өндөр тооцохыг зориогүй. Төсвийн алдагдал 2,7 их наяд төгрөгт хүрээд байгаа. Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөг болгож, дотоодын арилжааны банкуудуудаас өндөр хүүтэй зээл авахгүй байхаар зорьж байна гэж байлаа.
Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа