Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцаж байхдаа осолдсон уулчдын талаар яг одоо ОБЕГ-аас мэдээлэл хийж байна.
ОБЕГ-ын дэд дарга Ц.Ганзориг "Дөнгөж сая нэг хүний цогцос олдсон талаар мэдээлэл ирлээ. Одоо хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Нас барсан 14 иргэний цогцос таниулах ажиллагааг хийж дууссан. Өнөөдрийн эрлийн ажиллагааг 07.50 цаг минутад эхлүүлсэн. Эрлийн ажиллагаа хүндрэлтэй нөхцөл байдалд ороод байгаа. 2017 аравдугаар сарын 24-ний өдөр олсон дөрвөн иргэнийг металл хайгчийн тусламжтайгаар олсон. Өнөөдрөөс цаг агаарын таагүй үзэгдэл болно гэсэн мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн. Өдөртөө -4-9 градусын хүйтэн, шөнөдөө -19 хүрнэ гэсэн. Тиймээс өнөөдөр эрлийн ажиллагааг шуурхай явуулахаар болоод байна" гэлээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна