Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцож буй Мисс Ц.Энхжин амиа алдсан уулчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр "Өнөөдөр Отгонтэнгэрт осолдсон уулчид цасан нурангид дарагдан амиа алдсаныг сонсоод сэтгэл маш их өвдөж байна. Аав минь бас уулчин учраас сэтгэлд их хvндээр туслаа. Уулын спортын тамирчдын ар гэрийхэн хамгийн хvнд, сэтгэлийн хат их шаардсан ачааг vvрэн ард нь vлдэх юм. Авиралт хийх болгонд нь сэтгэлдээ айдастай ч vргэлж сайнаар бодон маш их гуйн залбираад хvлээдэг. 2015 онд Төвд-д болсон хvчтэй газар хөдлөлтийн vеэр аав минь 7 хоног сураг тасран амьд vгvйг нь мэдэхгvй бид бvгдээрээ их шаналан олж авах гэж бvхий л чадлаараа хичээж байсан xvнд vе санагдаж байна. 2016 мөн адил хvчил төрөгчгvй авиралт хийн амьд vлдсэнд нь их талархаж явдаг. Уулчдын гэрийнхний зовлон нэг учраас сэтгэл зvрхнээсээ ойлгон гашуудаж байна. Энэ өдөр бvгдээрээ хамтдаа ар гэрийхэн болон дотны хvмvvст нь гvн эмгэнэл илэрхийлэн зул өргөцгөөе. Энэ дvрст орчлонгоос илvv сайхан газарт очсон гэдэгт итгэлтэй байна. Ум сайн амгалан болтугай" гэжээ. Түүний аав Б.Цэвээндаш Эверестийн оргилд хоёр удаа төрийнхөө далбааг мандуулсан Монголын шилдэг уулчдын нэг юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна