Анхаарах ёстой арван зүүд


Зүүд түүний учир шалтгааныг шинжлэх ухаан тогтоож чадаагүй өдийг хүрснээс энэ тал дээр хийсвэр өнцгүүд илүүтэй давамгайлдаг. Зүүдний тайлал,зөн ёр,за тэгээд хоёрдахь бие,зэрэгцээ ертөнц мэтийн зүүдтэй холбодог идеал санаанууд түгээмэл. Тэгвэл зүүд гэдэг нь эдгээр хийсвэр санаануудтай ямар ч холбоогүй,идэж унтахтай адил ердөө л бие организмын салшгүй нэгэн процесс юм. Зүүд үндсэн 2 үүргийг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт гадны аюул ослоос хамгаалах,хоёрдугаарт бие организмын үйл ажиллагааг шаардлагатай үед дэмжих гэсэн энэ хоёр үүрэг нь Зүүд гэж юу вэ гэсэн асуултанд бүрэн хариулт нь болж өгнө. Ямар нэгэн сэтгэлийн түгшүүр зовинол болон баталгаатай амгалан бус орчинд унтах үед тархи энэ зүүд гэсэн программыг идэвхжүүлж ажиллуулдаг. Ингэснээр хүн дуу чимээ зэрэг гадны ямарваа нэг нөлөөллөөс богино хугацаанд сэрэх бэлэн байдалд унталт явагдана гэсэн үг. Энэ нь учруулж болзошгүй гадны эрсдэлээс бие өөрийгөө унтаж байхдаа хүртэл хамгаалах боломжийг зүүдээр олгодог. Тархины үндсэн функц амарч байх үед сонор сэрэмж өндөрсгөх,сэргэг унталтын программ гэж тодорхойлж болно. Хоёрдугаарт хүн унтаж амрах үед бие организмын үйл ажиллагаа сэрүүн байх үеийнх шигээ явагдах шаардлага нэлээд тулгардаг. Ингээд таньд зайлшгүй анхаарах ёстой арван зүүдийг хэлж өгье