Жүжигчин Мөнхсоёл гадаадад сурч байна


Кино урлагийн галтай цогтой сайхан бүсгүйчүүдийн нэг болох Мөнхсоёлыг манайхан андахгүй. Нэг хэсэг найруулагч Тамиртай хайр сэтгэлийн холбоотой болж олны анхааралд өртөөд байсан тэрээр өдгөө урлагт өөрийн байр сууриа хэдийнээ босгоод авсан. Мөнхсоёлгүй кино байдаггүй байсан ч ойрын үеүүдэд кинонд байтугай энд тэнд ч явж харагдахаа байсан. Тэгвэл жүжигчин бүсгүй эх орондоо байхгүй байгаа юм байна. Тэрээр Мальта-д англи хэлний курст сурч, мөн аялаж яваа гэнэ. Ингээд түүний аялалын зургаас та бүхэнд хүргье.